БАЙНГЫН ХОРООДЫН ХУРАЛДААНААР МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХОЁР ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ

GNNGNN
Oct 22, 2024  
1-р сарын 28, 2025 - 15:07
 0
БАЙНГЫН ХОРООДЫН ХУРАЛДААНААР МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХОЁР ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ

Өнөөдөр Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороо, Аж үйлдвэржилт, Ёс зүй, дэгийн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороо тус тус хуралдахаар байна.

Эдгээр байнгын хороод хэлэлцэх асуудлуудынхаа тэргүүнд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ.