ӨВӨРХАНГАЙ, СЭЛЭНГЭ, БАЯНХОНГОР АЙМГУУДАД ТУЙЛЫН ТУЯА ҮЗЭГДЖЭЭ
Хамгийн хачирхалтай агаад үзэсгэлэнтэй үзэгдлүүдийн нэг болох Туйлын туяа нь дэлхийн соронзон орон нарны салхитай харилцан үйлчилснээр үүсдэг. Нар дэлхий хоёр 150 сая километрийн зайтай байдаг ч нарны салхи нь дэлхий болон бусад гарагуудад тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байна.
Туйлын туяа нь хэр өндөрт үүсч байгаагаас хамааран өөр өөр өнгөтэй харагддаг. Тухайлбал, газрын гадаргаас 100 орчим километрийн өндөрт ногоон, 200 километрт улаан, ягаан, харин 500 километрээс дээш өндөрт цэнхэр өнгөтэй байдаг аж.
Тэгвэл өчигдөр /2024.10.10/ Өвөрхангай, Сэлэнгэ, Баян-Өлгий, Баянхонгор зэрэг аймгуудад шөнийн 04.00 цагийн үед туйлын туяа үзэгджээ. Энэ үзэгдэл манай улсад тохиогоод байдаггүй учир иргэдийн сонирхлыг ихээр татаад байгаа юм.
Эргэн санабал, одоогоос жил гарны өмнө манай орны Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Архангай, Булган, Сүхбаатар зэрэг аймгуудад энэхүү улаан туяа үзэгдсэн билээ.