ӨНӨӨДӨР АРГЫН ТООЛЛООР X БОГДЫН МЭНДЭЛСЭН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

GNNGNN
May 4, 2024  
 0
ӨНӨӨДӨР АРГЫН ТООЛЛООР X БОГДЫН МЭНДЭЛСЭН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Тунамал сайхан Богдыгоо
Туулай жилдээ зална даа ..
.гэж энэ дууг манай монголчууд тэртээ хориод оны сүүлээр дуулж байсан гэдэг. Үнэхээрийн тунамал сайхан Богдыгоо өнгөрсөн “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилд Монголчууд сэнтийд нь залсан. Өнөөдөр Монголын Бурханы шашны тэргүүн, оройн дээд, Очирдара X Богд Жавзандамба хутагт гэгээний мэндэлсэн өдөр тохиож байна. 

          Аргын тооллоор X Богд тавдугаар сарын 4-нд мэндэлсэн ч билгийн тооллоор хаврын адаг сарын шинийн 15-нд мэндэлсэн тул ийнхүү 11 нас хүрч байгаад нь Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд түүнд хүндэтгэл үзүүлж /2023.04.23/ ном хурж, сүсэгтэн олон буяны номонд даган баяссан юм. 

Дээдэс таны өлмий бат, мэлмий тунгалаг байж, шашин амьтны тусын тулд огторгуй сацуу үйлс тань дэлгэрэхийн ерөөл дэвшүүлье!