ӨНӨӨДРИЙН УИХ-ЫН ЧУУЛГАНД 76 ГИШҮҮНЭЭС 39 ГИШҮҮН Л ОРОЛЦСОН БАЙНА

GNNGNN
Apr 25, 2024  
 0
ӨНӨӨДРИЙН УИХ-ЫН ЧУУЛГАНД 76 ГИШҮҮНЭЭС 39 ГИШҮҮН Л ОРОЛЦСОН БАЙНА

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар 18 асуудал хэлэлцэхээр товлосон байв. Хуралдааны эхэнд буюу үдээс өмнө Шинжлэх ухаан технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцсэн.

МӨН УИХ-ЫН ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ БОЛОН ХАМТ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛИЙН ТӨСЛҮҮД АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ, БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН ЗАРЧМЫН ЗӨРҮҮТЭЙ АСУУДЛААР САНАЛ ХУРААХ ЁСТОЙ БАЙСАН. ГЭСЭН Ч ГИШҮҮДИЙН ИРЦ ХҮРЭЭГҮЙ ШАЛТГААНААР ХУРАЛДААН 14 ЦАГ ХҮРТЭЛ ЗАВСАРЛАСАН.

Ингээд 14 цагаас өнөөдрийн /2024.04.25/ үдээс хойшхи чуулганы хуралдаан эхэлж, санал хураасан ч мөн л ирц хүрсэнгүй.

Тодруулбал, 76 гишүүнээс 39 гишүүн л чуулганы хуралдаанд оролцож байна.