ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ ЗҮЙ ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 112 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

GNNGNN
Mar 6, 2025  
 0
ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ ЗҮЙ ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 112 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 112 жилийн ой өнөөдөр тохиож байна.

1913 оны гуравдугаар сарын 6-нд “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар хэвлэгдсэнийг Монголын хэвлэл, мэдээллийн салбарын суурь гэж үздэг. Энэхүү сонины эрхлэгчээр их соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн ажиллаж байсан бөгөөд түүнийг Монголын сэтгүүл зүйн салбарыг үндэслэгч хэмээн түүхэн эх сурвалжууд үздэг юм.

Харин энэ өдрийг 1993 онд болсон сэтгүүлчдийн их хурлаар дэмжиж “Сэтгүүлчдийн өдөр” болгосон байдаг. Сэтгүүл зүйн анхны алхам болох “Шинэ толь хэмээх бичиг” сониныг 50 орчим хуудастай сэтгүүл хэлбэрээр 500 хувь хэвлүүлж, төрийн байгууллагуудад тараадаг байсан түүхтэй.