"НАРАНТУУЛ", "ХҮЧИТ ШОНХОР" ЗАХ ГУРАВДУГААР САРЫН 9-НӨӨС АЖИЛЛАЖ ЭХЭЛНЭ

Нийслэлээс сар шинийн баярын өмнө Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй зах, худалдааны төвүүдийн баярын амралтын хуваарийг танилцуулж байна.
Тухайлбал, "ТБД андууд", "Гранд плаза", "Барс-1", "Экстра", "Ачлал", 1000 нэр", "Билэг", "Гурван билэг", "Элбэг", "БИГ", "Барс-2", "Хүннү молл", "Фүүд сити", "Буянт-Ухаа", "Хаппи март", "Их Монгол плаза", "Жуков", "UB mart", "Гурван гал", "Наран молл", "Наран плаза", "Энхжин", "21" "Сутайн буянт" зах, худалдааны төвүүд энэ сарын 4-ний өдрөөс ажиллаж эхэлсэн билээ.
Харин иргэдийн хамгийн ихээр үйлчлүүлдэг "Нарантуул", "Хүчит шонхор" зах гуравдугаар сарын 9-нөөс ажиллаж эхлэх юм.