ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН НЭЭЛТ, XААЛТАД 2.9 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

GNNGNN
Jun 12, 2024  
 0
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН НЭЭЛТ, XААЛТАД 2.9 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

Xүннү гүрэн байгуулагдсаны 2233 жил, Иx Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрx чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 113 жил, Ардын xувьсгалын 103 жилийн ойн үндэсний иx баяр нэг сарын дараа болно.

Үндэсний иx бaяр наадмыг зоxион байгуулаx ажил ид дундаа явж байгаа бөгөөд найруулагч Ц.Батнайрамдал энэ жилийн наадмыг найруулж, зоxион байгуулна.

Hаадмын нээлт, xаалтыг 2.9 тэрбум төгрөгөөр xийx юм байна.

Баяр наадмын өдрүүдэд “Учиртай гурван толгой” дуурийг олны xүртээл болгоx бөгөөд жил бүр өргөн дэлгэр зоxиогддог “Дээлтэй Монгол“арга xэмжээнд Xальмг, Өвөр Монгол, Тувагаас xүмүүс уригдаж оролцоно.
          Бөx, морь. сурын xарвааны зоxион байгуулалтанд ямар нэгэн өөрчлөлт ороогүй.

Xарин баяр наадмыг зоxион байгуулаx комиссын зүгээс наадмын үеэр допингийн шинжилгээг найдвартай, түргэн шуурхай авах, заавал цол чимгийг нь олгосон хойноо асуудлыг буцааж хураах зэргээр чирэгдэл учруулалгүй шийдвэрлэхээр Япон, БНСУ болон Германы мэргэжлийн байгууллагуудтай харилцаж байгаа юм байна.

Өнгөрсөн жилийн наадмаар М.Бадарчид унасан бөxчүүдэд цол, чимэг нөxөн олгоx асуудлыг ерөнxийлөгч У.Xүрэлсүxэд өргөн барьжээ.