ҮЕ ҮЕИЙН ЗАСГИЙН ГАЗРААС Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ТАНХИМ ХАМГИЙН УДААН БУЮУ 1575 ХОНОГ ЗАСАГЛАЖЭЭ

Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар 4 жил 115 хоног ажиллаад ийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоолыг хэлэлцэж, олонхийн дэмжлэг авч чадалгүй огцорсон билээ.
Энэ удаагийн Засгийн газар нь МАН-аас Засаг тэргүүлсэн 4 дэхь, МАХН байхаас хэмээн тооцвол 8 дахь Засгийн газар юм. Үе үеийн Засгийн газрын түүхэнд хамгийн удаан буюу 1575 хоног тогтвортой ажилласан Засгийн газраар Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн танхим нэрлэгдэж байна.
Хамгийн богино хугацаанд Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхий сайд агсан Ж.Наранцацралтын тэргүүлсэн Засгийн газар 225 хоног ажиллажээ.