УЛААНБААТАР ХОТОД ААДАР БОРОО ОРНО

GNNGNN
Aug 21, 2024  
 0
УЛААНБААТАР ХОТОД ААДАР БОРОО ОРНО

Маргааш Улаанбаатар хотод өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Иймд аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Нийслэлд наймдугаар сарын 22, 23-нд бороо, наймдугаар 25, 28-нд бага зэргийн дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр хүрнэ. Агаарын температур ихэнх хугацаанд шөнөдөө +10...+15 градус, өдөртөө 23, 28-нд бага зэрэг сэрүүсэж +16...+21 градус, бусад хугацаанд +22...+27 градус дулаан байна.