ТББХ: “НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН 2040 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТЛАХ ТУХАЙ” УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖИВ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2024.01.15/ хуралдаж, Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэв
Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар иргэдээс өргөдөл ирүүлэх www.d-urgudul.parliament.mn цахим системд иргэн Н.Анхзаяагаас “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс “...Нарансэвстэй боомтыг сэргээж, нээх..” гэсэн хэсгийг хасуулах” асуудлаар ажлын хэсэг байгуулан Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх тухай өргөдлийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 15:43:59 цагт ирүүлсэн ба 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 18:24:21 цагт нийтийн санал авахаар цахим системд нийтэлсэн байна.
Тус нийтийн өргөдлийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар нийт 33037 иргэн дэмжсэн ба Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39.4.3-т заасны дагуу ажлын хэсэг байгуулан Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх хуулийн шаардлагыг хангасан байна.
Байнгын хороо уг асуудлыг хэлэлцээд ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулан, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Б.Батбаатар, Б.Баярбаатар, Ж.Золжаргал, Э.Болормаа нарыг ажиллуулахаар баталлаа.
Дараа нь “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь танилцуулав.