ҮЕРЭЭС СЭРГИЙЛЖ БОРООНЫ УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМЫГ ӨДӨР БҮР ЦЭВЭРЛЭЖ БАЙНА
Нийслэлийн хэмжээнд авто замын борооны ус зайлуулах шугамын хэвийн үйл ажиллагааг хангах, үер усны эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор төлөвлөгөөт цэвэрлэгээний ажлыг өдөр бүр хийж байна.
Тухайлбал, өчигдөр, Баянгол дүүргийн 5, 6, 30, 31 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө болон 12-4, 12-5, 46 дугаар байрны борооны усны шугам болон Ард Аюушийн өргөн чөлөөний шугамыг цэвэрлэв.
Цэвэрлэгээний ажлын хүрээнд шугам хоолойд хуримтлагдсан лаг, хог хаягдлыг бүрэн зайлуулж, ус нэвтрүүлэх чадварыг сайжрууллаа. Ингэснээр иргэдийн аюулгүй, эрсдэлгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал хувь нэмэртэй юм.

