НЭР ДЭВШИХ ЭРХЭЭ ХАСУУЛСАН “ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ”-ИЙН ГИШҮҮД ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХЭД ХАНДЛАА
“Үндэсний Эвсэл”-ийн гишүүн П.Баярхүү, Д.Ганболд, Н.Хулан нар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэр дэвших эрхээ сэргээлгэхээр хандлаа.
Тодруулбал, “Үндэсний Эвсэл”-ийн гишүүн П.Баярхүү, Д.Ганболд, Н.Хулан нарын хувьд МАН-аас гарах өргөдлөө 2021, 2024 оны 3-р сард өгч цохолт хийлгэж байжээ. Гэтэл СЕХ-ноос нэр дэвшигчдийн ирүүлсэн материалыг шалгахдаа тэдгээрийг өөр намын харъяалалтай байна гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн юм.
Тэгвэл СЕХ-ны дээрх шийдвэр нь Улс төрийн намын тухай хууль болон Олон улсын холбогдох хууль, тогтоомжийг зөрчиж байна гэж үзсэн