"BABY REINDEER" ЦУВРАЛ КИНОНЫ ГОЛ ДҮРИЙН ЭЗЭН NETFLIX-ЭЭС 170 САЯ ДОЛЛАР НЭХЭМЖИЛЛЭЭ

GNNGNN
Jun 7, 2024  
 0
"BABY REINDEER" ЦУВРАЛ КИНОНЫ ГОЛ ДҮРИЙН ЭЗЭН NETFLIX-ЭЭС 170 САЯ ДОЛЛАР НЭХЭМЖИЛЛЭЭ

 "Baby Reindeer" цувралын гол дүрийг өөрөөс нь сэдэвлэсэн хэмээн мэдэгдсэн Фиона Харви гэх эмэгтэй Netflix-ийг шүүхэд өгч 170 сая доллар нэхэмжилжээ. Фиона Харви нэр төрд халдсан, бодит түүхийг гуйвуулж, хувийн нууцыг задалсан гэх шалтгаанаар шүүхэд хандсан байна.

Тус киног Ричард Гадд хэмээх залуу өөрийн амьдралаасаа сэдэвлэн бичиж, гол дүрд нь тоглосон юм. Харин Фиона Харви бодит амьдрал дээр түүнийг мөшгөсөн гэдгээ үгүйсгэж Гадд руу 41,000 имэйл, олон зуун дуут мессеж, 106 захидал илгээсэн гэж мэдэгджээ.