АН-ЫН САЙД НАР ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНААС ӨМНӨ ӨРГӨДЛӨӨ ӨГӨХӨӨР БОЛЖЭЭ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тогтоолыг хэлэлцэхтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна.
Гэвч эл асуудалтай холбоотойгоор өнгөрөгч өдрүүдэд Ардчилсан намын дарга Л.Гантөмөр хамтарсан Засгийн газраас ямар ч тохиолдолд гарна гэдгээ мэдэгдсэн байдаг.
Тэгвэл АН-аас томилогдсон сайд нар өнөөдөр /2025.06.02/ УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх тогтоолын төслийг хэлэлцэхээс өмнө өргөдлөө өгөхөөр болжээ.