З.ШИНЭЧАГТГЫГ 1350000 ТӨГРӨГӨӨР ТОРГОЖЭЭ
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 11-нд З.Шинэчагтгад холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнийг бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 350 000 төгрөгөөр торгох ял оноожээ.