ЖИРЭМСНИЙ ХЯНАЛТЫН КАРТ ЦАХИМ БОЛНО

GNNGNN
Feb 22, 2024  
 0
ЖИРЭМСНИЙ ХЯНАЛТЫН КАРТ ЦАХИМ БОЛНО

Эрүүл мэндийн салбарын долоон үйлчилгээ ирэх тавдугаар сарын 1-ээс цахим болж, иргэдийн цаг завыг хэмнэж, оочезр дарааллыг буруулна. Тодруулбал,  Жирэмсний хяналтын карт, Амбулаторийн карт, даатгал, жор, Дүрс оношлогооны дүгнэлт, Товлолт буюу вакцины лавлагааг  цахим болгож байна. Энэ хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлантай 2023-2027 онд хэрэгжих хөтөлбөрийн төлөвлөгөөнд ЦХХХ-ны сайд Ц.Учрал гарын үсэг зурлаа.

НҮБ зөвхөн энэ үйл ажиллагааг дэмжихээс гадна хөтөлбөр үндсэн 4 үндсэн арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Цахим манлайлагчид төслөөр дамжуулан олон нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүд төлөвлөгөөнд тусгагдсан. Бүх нийтийн цахим ур чадварыг өсгөх бодлогод нийцүүлэн, эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгааллын салбарт хэрэгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Боловсрол (цахим ур чадвар), эрүүл мэнд (тогтолцоо бэхжүүлэх), хүүхэд хамгаалал (PRIMERO нэвтрүүлэх) чиглэлээр салбар хоорондын уялдаа холбоог дэмжих, чадавхи бэхжүүлэх, гамшгийн үе дэх харилцаа холбоонд дэмжлэг үзүүлнэ.

Нэн эмзэг, орхигдох эрсдэлтэй хүн амын хэсэг бүлэг нөөц боломжоо бүрэн дүүрэн, эрх тэгш ашиглаж, хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, жендэрийн мэдрэмжтэй, цочролд тэсвэртэй эрүүл мэнд, хоол тэжээл, боловсрол, нийгмийн хамгаалал, ус, ариун цэврийн байгууламжийн үйлчилгээний үр шимийг хүртэх нь хөтөлбөрийн “гэрийн даалгавар” юм.

Эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгааллыг онилсон хөтөлбөрт НҮБ-ын Хүүхдийн сангаас 670 мянган ам. доллараар санхүүжүүлнэ.