Ж.ГАНБААТАР: МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ХААЧСАН ЮМ БЭ. Х.НЯМБААТАРЫГ ДУУРАЙГААД БАЙГАА ЮМ УУ

GNNGNN
Jun 27, 2025  
 0
Ж.ГАНБААТАР: МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ХААЧСАН ЮМ БЭ. Х.НЯМБААТАРЫГ ДУУРАЙГААД БАЙГАА ЮМ УУ

Чуулганаар, "Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл"-ийг хэлэлцэж байна.

Сангийн сайд Б.Жавхлан, "Төрийн хэмнэлтий хуулиар тавдугаар сарын 31-ний дотор худалдан авалт хийгдээгүй хөрөнгийг эргүүлэн татдаг заалт хэрэгжиж эхэлж байна. Тиймээс тодотголоор ямар ч хөрөнгө оруулалт хасагдаагүй, хэмнэлтийн хуулиар хасагдсан шүү.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, "Саяхан л төсөв тодотгохгүй гээд загнаад байсан шүү дээ. "Та буруу ярьж байна" гээд. Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам тооцоолж чадахгүй байна. Буруу тооцоолоод байна. Ажлаа хийж чадахгүй байгаа юм биш үү. Хэрэглээний үнийн индекс 8, 10 хувьтай. Энд сууж байгаа хүмүүс дэлгүүр орж байгаа юу. Дараа жил 7 хувьтай байх уу. 2016 оноос юмны үнэ өслөө. Яагаад ам.доллар өсөөд байна вэ. Монголбанкны Ерөнхийлөгч хаачсан юм бэ. Дандаа Энхтайвныг явуулна. Хэнийг дуурайгаад байгаа юм бэ. Х.Нямбаатарыг дуурайгаад байгаа юм уу"