Ж.БАЯСГАЛАН: ХЭРЭГЛЭСЭН МӨНГӨ НЬ ӨӨРИЙНХ ҮҮ, ААВЫНХ НЬ УУ, ЯАЖ ОРЖ ИРСЭН МӨНГӨ ГЭДГИЙГ БАТАЛЖ НОТЛОХ ЁСТОЙ

GNNGNN
May 20, 2025  
 0
Ж.БАЯСГАЛАН: ХЭРЭГЛЭСЭН МӨНГӨ НЬ ӨӨРИЙНХ ҮҮ, ААВЫНХ НЬ УУ, ЯАЖ ОРЖ ИРСЭН МӨНГӨ ГЭДГИЙГ БАТАЛЖ НОТЛОХ ЁСТОЙ

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Ерөнхий сайд гэхээсээ илүү улс төрийн өндөр албан тушаалтан, УИХ-ын гишүүн хүнийхээ хувьд тайлбараа хийж, байр сууриа илэрхийлэх нь зөв .

Эрх зүйч хүний хувьд  хэлэхэд, хүүхэд нь насанд хүрчихсэн. 23 настай хүний хувьд хөрөнгө орлогоо мэдүүлэх, хөрөнгө орлогоо нотолж батлах ёстой гэж бодож байна. Бие хүн болсон, чадамж нь үүсчихсэн. Тэр хэрэглэсэн мөнгө нь өөрийнх үү, аавынх нь уу, яаж орж ирсэн мөнгө гэдгийг баталж нотлох ёстой байх гэж бодож байна. Хүү нь өнөөдөр монголд ирж байгаа гэсэн.

Гол нь хэдэн төгрөгийн орлого олдог, тэрийгээ яаж зарцуулдаг, өөрийнх нь хууль ёсны орлого мөн үү гэдгийг батлах ёстой. Гэхдээ энэ асуудал засгийн газрыг унагах асуудал уу гэдэгт эргэлзэж байна. Харин ерөнхий сайд хүний хувьд ёс зүйн асуудал мөн үү гэвэл мөн гэж хариулна.