ЗГ: ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ХУВЦАС ХЭРЭГЛЭЛИЙН ХАНГАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА. ӨНӨӨДРИЙН ХУРАЛДААНААР ДАРААХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА. ҮҮНД:
ü Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
ü Шинэ зуун мод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл
ü "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төсөл
ü Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон түүнтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төсөл
ü "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл
ü Газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станц, автомашин хийгээр цэнэглэх станцын барилга байгууламжид хяналт шалгалт зохион байгуулсан талаар
ü Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийн хангалтын талаар
ü Иргэдийг орон сууцжуулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хэрэгжилтийн талаар зэрэг 35 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.