ЗГ: ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗАСАГЛАЛЫГ САЙЖРУУЛАХ, ҮР АШГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхлэн үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Төрийн захиргааны төв байгууллагуудад хийсэн чиг үүргийн шинжилгээний тайлан, “Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Тухайлбал,
- УИХ-ын гишүүн Д.Батбаярын санаачлан боловсруулсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт;
- Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн 2025 оны жилийн эцсийн тайлан;
- Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээний явц;
- “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх талаар;
- "Алт-3 аяныг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийн санал, дүгнэлт зэрэг асуудал байна.
