ЗАСГИЙН ГАЗРЫН 22 ДУГААР ЭЭЛЖИТ ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
ЗАСГИЙН ГАЗРЫН 22 ДУГААР ЭЭЛЖИТ ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ 22-Р ХУРАЛДААНААР УРАНЫ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ИРГЭДИЙН ХЯНАЛТ, ОРОЛЦООГ ХАНГАХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭНЭ
Засгийн газрын ээлжит 22-р хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар нийт 21 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд голлох асуудлууд дараах байдалтай байна:
- “Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- Худалдан авах ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулга — Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахтай холбоотой энэхүү хуулийн төсөлд бизнесийн байгууллагуудын санал, зөвлөмжийг тусган, ирэх долоо хоногт УИХ-д өргөн барихаар төлөвлөжээ.
- Орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төсөл — УИХ-ын гишүүн О.Номинчимэгийн санаачилсан энэхүү шинэчилсэн найруулгад Засгийн газрын санал, дүгнэлтийг хэлэлцэнэ.
- Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл — УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн санаачилгаар боловсруулагдсан энэхүү төсөлд Засгийн газрын байр суурийг илэрхийлнэ.
- “Усны төслийн нэгж байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл — Орхон-Онги болон Хэрлэн-Тооно төслийн хүрээнд хэрэгжих уг асуудлыг хэлэлцэнэ.
Эдгээр асуудлууд нь нийгэм, эдийн засагт нөлөө бүхий бодлого, зохицуулалтуудыг тодорхойлох чухал хуралдаан болж байна.