ЗАМААР ЗОРЧИЖ ЯВСАН ХҮҮГ АЛГАДСАН ЭМЭГТЭЙГ 100 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОЖЭЭ

GNNGNN
Sep 26, 2024  
 0
ЗАМААР ЗОРЧИЖ ЯВСАН ХҮҮГ АЛГАДСАН ЭМЭГТЭЙГ 100 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОЖЭЭ

Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Натур" худалдааны төвийн дунд замд дээр үйлдэгдсэн зөрчлийг цагдаагийн байгууллагаас шалгаж шийдвэрлэсэн байна. Зөрчил гаргагч буюу тээврийн хэрэгслийн жолоочийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ.

Хэргийг сануулахад, БЗД-ийн нутаг дэвсгэрт замын хажуугаар зорчиж явсан эрэгтэйг "Land Criuser-600" маркийн автомашины жолооч эмэгтэй нь "Би чамайг хараагүй гэж хэлээд байгаа юм биш үү. Уучлаарай гээд хэлчихлээ. Хүний машин цохидог хэн юм" гэх байдлаар биед нь халдаж буй бичлэг цахим орчин цацагдсан байдаг.

Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн "Хүний биед халдах" гэсэн хэсэгт "Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж хуульчилсан байна.