МҮБХ: ЭНЭ ЖИЛИЙН БАЯР НААДМААР 1024 БӨХ БАРИЛДУУЛАХ БОЛОМЖТОЙ

GNNGNN
Jun 30, 2026  
 0
МҮБХ: ЭНЭ ЖИЛИЙН БАЯР НААДМААР 1024 БӨХ БАРИЛДУУЛАХ БОЛОМЖТОЙ

Энэ жилийн үндэсний их баяр наадмаар Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн тохиож байна.

Энэхүү тэгш ойг тохиолдуулан баяр наадмаар 1024 бөх барилдуулах, эсэх асуудлыг Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн ээлжит хуралдаанаар хэлэлцжээ. Юуны өмнө 1024 бөх барилдах боломжтой эсэх мэдээллийг Монголын үндэсний бөхийн холбоо болон Баяр наадам зохион байгуулах үндэсний бөхийн салбар хорооноос тодруулахаар болсон байна.

Энэ талаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, МҮБХ болон баяр наадам зохион байгуулах Үндэсний бөхийн салбар хороо энэ асуудлыг авч хэлэлцээд 1024 бөх барилдах боломжтой гэж үзэж, Баяр наадам зохион байгуулах үндэсний хороонд танилцуулсан. 1024 бөх барилдуулах эсэх эцсийн шийдвэрийг Шадар сайдын ахалдаг Баяр наадам зохион байгуулах үндэсний хорооноос гаргана гэлээ. 

Баяр наадам зохион байгуулах үндэсний хорооноос өнөөдөр 15.00 цагт мэдээлэл хийнэ.