ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ШИНЭЧЛЭХ АЖИЛД ХЯНАЛТ ТАВЬЖЭЭ

Нийслэлд 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар сольж байна. Явган зам засварын ажлын норм стандарт, зорчих хэсгийн болон хөдөлмөрийн аюулгүй байдалд НХШГ-аас хяналт тавьжээ.
Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр болон холбогдох албаныхан ЧД-ийн 1 дүгээр хороо, Мөнгөн завьяа орчимд ажиллалаа. Тус байршилд явган зам засварын ажлыг "Сант-Өндөр" ХХК гүйцэтгэж байна.
Стандартын дагуу 600х300х400 хэмжээтэй байгалийн боржин чулуун хавтангаар шинэчилж байна. Цахилгаан болон холбооны кабелийн утсыг газар доогуур сурагчилж оруулна гэдгийг тус компанийн талбайн инженер хэлж байв.
НХШГ-ын дарга Ш.Энхбаяр “Явган хүний зам шинэчлэхдээ ААН-үүд гэрэлтүүлэгтэй хамгаалалтын хашаа барих, аюулгүйн тэмдэг, тэмдэглэгээ тавих, ажилтнуудын аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Мөн явган явж байгаа иргэдийн замд шороо асгахгүй байх, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай” гэв.