ЭНЭ САРЫН 11 НИЙ 19 ЦАГИЙН ОРЧИМД ОРОН НУТГИЙН ОСЛООР НЭГ СУРАГЧ АМИА АЛДАЖ, ХОЁР СУРАГЧ БЭРТЖЭЭ
Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт автомашин онхолдож хүн нас барсан гэх мэдээлэл энэ сарын 11-ний 19.00 цагийн орчимд тус аймгийн цагдаагийн газарт бүртгэгджээ.
Зам тээврийн ослын улмаас 17 настай, эмэгтэй А нас барж, 18 настай эмэгтэй Ж, Г, 19 настай эмэгтэй К нар гэмтэл авч, эмнэлэгийн хяналтад эмчлүүлж байгаа аж. Тухайн иргэд нь аймгийн ЕБС-ийн 12 ангийн сурагчид гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
