ЯАРМАГИЙН ГҮҮРИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛЖ АМЖААГҮЙ БАЙХАД УСАНД АВТАВ
Үргэлжлэн орсон борооны улмаас Наадамчдын гудамжаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх буюу Яармагийн замыг Нэгдүгээр хороололтой холбох авто зам, гүүрэн байгууламж живсэн.
Тус гүүрэн байгууламжийн ажлын тендер 2022 онд зарлагдаж, 2023 онд эхэлж байв. Тухайн үед уг гүүрийг 2023 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна хэмээж байсан ч барилгын ажил гацсаар 2024 онд үргэлжилж байна.
Хотын дарга Х.Нямбаатар гүүрийг зургаадугаар сарын 1-нд ашиглалтад оруулах талаар гүйцэтгэгч компаниас ам авч байсан ч өнөөдрийг хүртэл барилгын ажил дуусаагүй. Гүүрийг ашиглалтад оруулж ч амжаагүй байхад усанд автав.