НЭР БҮХИЙ НЭР ДЭВШИГЧДИЙН УХУУЛАГЧ БОЛОН ШАДАР ТУСЛАХУУД НАС БАРСАН ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА
НЭР БҮХИЙ НЭР ДЭВШИГЧДИЙН УХУУЛАГЧ БОЛОН ШАДАР ТУСЛАХААР АЖИЛЛАЖ БАЙСАН 2 ИРГЭН НАС БАРСАН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ЦАХИМ ОРЧИНД НИЙТЛЭГДСЭНИЙ ДАГУУ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ТОДРУУЛЛАА.
ЦЕГ: "Төв аймгийн Сүмбэр сумын нутагт “боомилсон байдалтай нас барсан хүн байна" гэсэн мэдээллийг 06-р сарын 20-ны 14:40-д ирүүлсэн. Хэргийг шалгахад тус газарт оршин суух Р /эр.45н/ нь өөрийгөө боомилж нас барсан хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна" гэв.
Мөн "Төв аймаг Баяндэлгэр сумын нутаг …. тоотод хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг 06-р сарын 21-ний 04:54-д ирүүлсэн. Хэргийг шалгахад тус тоотод суух Ц /эм.62н/ ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Амь хохирогч эрүүл мэндийн шалтгааны улмаас нас барсан" гэсэн мэдээллийг өглөө.