ЯАРМАГИЙГ ТЭЦ-IV-ТЭЙ ХОЛБОСОН 6 ЭГНЭЭ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ӨНӨӨДӨР НЭЭНЭ

GNNGNN
Sep 26, 2024  
 0
ЯАРМАГИЙГ ТЭЦ-IV-ТЭЙ ХОЛБОСОН 6 ЭГНЭЭ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ӨНӨӨДӨР НЭЭНЭ

Яармагийн замыг I хороололтой холбох ажил өнгөрсөн оны гуравдугаар сард эхэлсэн. Гүүрийг “Мотор сервис”, “Туулын гүүр далай”, “Тэргүүн саруул зам” гэх гурван компани харин авто замыг “Тотал инж” ХХК барьж байгаа юм.

Төслийн хүрээнд гурван хэсэг гүүр баригдаж буй. Эхний гүүр нь 36.7 метр урт. Үүнийг Туул голын салаан дээр барих бол дараагийнх нь 391.5 метр, гурав дахь нь 54.8 метр урт бөгөөд Дунд гол дээгүүр барьж байгаа.

Энэ тухай Нийслэлийн замын хөгжлийн газрын зам барилга, инженерийн байгууламжийн хяналтын хэлтсийн ажилтан "Эхний ээлжид яармагийн замыг эрчим хүчний гудамж дахь ТЭЦ-IV-ийн урд замтай холбох гурван гүүрийн ажил дуусах шатандаа орсон. Ирэх арванхоёрдугаар сарын 30-ны өдөр эцсийн байдлаар дуусгах төлөвлөгөөтэй байгаа" гэж мэдэгдэж байсан.

Тэгвэл наадамчдын гудамж буюу Яармагийн "Номин" дэлгүүрээс Эрчим хүчний гудамжны ТЭЦ-IV-ийн замтай холбосон зургаан эгнээ бүхий хоёр урсгалтай шинэ замын зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээхээр болжээ.