УВС АЙМГИЙН ӨМНӨГОВЬ СУМЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН 11 АЛБАН ТУШААЛТАН ХАХУУЛЬ АВСАН ГЭХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ

GNNGNN
Feb 20, 2024  
 0
УВС АЙМГИЙН ӨМНӨГОВЬ СУМЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН 11 АЛБАН ТУШААЛТАН ХАХУУЛЬ АВСАН ГЭХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ

Нийслэлийн прокурорын газраас Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга С.Ө, Засаг даргын орлогч Х.Д, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Д, Ц.Б, Н.Б нарын 11 албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан “Ш” ХХК-тай нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд хахууль авсан байдаг.

Тэгвэл эл хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 2 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.