УЛСЫН ХЭМЖЭЭНД ТОМ МАЛЫН ХОРОГДОЛ ӨМНӨХ ОНЫХООС 3.4 САЯАР БУУРЧЭЭ

GNNGNN
Mar 17, 2025  
 0
УЛСЫН ХЭМЖЭЭНД ТОМ МАЛЫН ХОРОГДОЛ ӨМНӨХ ОНЫХООС 3.4 САЯАР БУУРЧЭЭ

2025 оны эхний хоёр сард улсын хэмжээнд том малын хорогдол 36.4 мянга болж, өмнөх оны мөн үеэс 3.4 саяар буурсан үзүүлэлттэй гарчээ. Энэ нь нийт хорогдол оны эхний нийт малын 0.06 хувийг эзэлж байна.

Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, ямаа 14.9 мянга, хонь 12.3  мянга,үхэр  5.1мянга, адуу 4.0 мянга,  тэмээ 77 толгойгоор тус  тус  хорогдсон байна. Нийт хорогдсон малын 33.8 хувийг хонь, 41.0 хувийг ямаа эзэлжээ.

Харин аймгийн хэмжээнд Баян-Өлгий, Ховд, Увс, Хөвсгөл,  Говь-Алтай Архангай, Завхан, Хэнтий аймагт нийт хорогдлын 81.8 хувийг эзэлсэн дүнтэй байна.