УЛААНБУРХНЫ ТАРХАЛТТАЙ ХОЛБООТОЙГООР ХӨСҮТ-ИЙН БАГ ДУНДГОВЬД АЖИЛЛАЖ БАЙНА

GNNGNN
Mar 18, 2025  
 0
УЛААНБУРХНЫ ТАРХАЛТТАЙ ХОЛБООТОЙГООР ХӨСҮТ-ИЙН БАГ ДУНДГОВЬД АЖИЛЛАЖ БАЙНА

ХӨСҮТ-ийн тандалт, эмнэлзүй, лабораторийн мэргэжлийн баг Дундговь аймагт ажиллаж байна. Улаанбурхны тохиолдлууд лабораториор батлагдсантай холбоотой аймгийн ЭМГ-ын удирдлага, мэргэжилтнүүд, Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг, ХАЯТТ, амбулатори зэрэг тасаг нэгжүүдийн мэргэжилтнүүдтэй хамтарсан уулзалт хийв.

Мөн нөхцөл байдалтай танилцан, халдвартын тасаг, лаборатори, тандалт, вакцинжуулалтын хариу арга хэмжээ авч байгаа үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, газар дээр нь мэргэжил арга зүйгээр ханган зөвлөмж өгч ажиллажээ.