АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭР ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГАТАЙ
Энэ амралтын өдрүүдэд буюу дөрөдвүгээр сарын 20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурна.
Ихэнх хугацаанд салхи нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Иймд:
Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээх авах,
Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх,
Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх
Ой, хээрт явахдаа ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна.