УЛААНБААТАРТ ШӨНӨДӨӨ -32, ӨДӨРТӨӨ -19 ХЭМ ХҮЙТЭН. БАГАВТАР ҮҮЛТЭЙ

GNNGNN
Feb 20, 2024  
 0
УЛААНБААТАРТ ШӨНӨДӨӨ -32, ӨДӨРТӨӨ -19 ХЭМ ХҮЙТЭН. БАГАВТАР ҮҮЛТЭЙ

2024 оны 02-р сарын 20-ны 20 цагаас 02-р сарын 21-ний 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, бусад нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООРБагавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -39...-41 градус, бусад хэсгээр -31...-33 градус, өдөртөө -18...-20 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООРБагавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -39...-41 градус, өдөртөө -21...-23 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООРБагавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -38...-40 градус, өдөртөө -20...-22 градус хүйтэн байна.

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын 2 хоногтоо жавартай хүйтэн хэвээр байна.