УЛААНБААТАРТ 28 ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖЭЭ

GNNGNN
Apr 4, 2024  
 0
УЛААНБААТАРТ 28 ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖЭЭ

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түлгээх станцууд, авто хийгээр цэнэглэгч станцууд мөн компаниудын тээврийн хэрэгсэлтэй холбоотой хяналт шалгалт хийсэн. Энэхүү шалгалтын дүнг УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү танилцуулав.

Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний агуулах 91, 1486 шатахуун түгээх станц болон автомашин хийгээр цэнэглэх станц үйл ажиллагаа явуулж байгаагаас хяналт шалгалтад Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 8 агуулах, 614 шатахуун түгээх станц болон автомашин хийгээр цэнэглэх станц, 251 шатахуун тээвэрлэх автоцистерн буюу автомашин хамрагдсан. Шалгалтад хамрагдсан объектуудаас газрын тосны бүтээгдэхүүний агуулах 2, шатахуун түгээх станц 61, автомашин хийгээр цэнэглэх станц 5, орон нутагт шатахуун түгээх станц 3 зай хэмжээний зөрчилтэй. Нийт 2967 зөрчил илрүүлж, 834 буюу 24 хувийн зөрчлийг газар дээр нь арилгуулсан. 14.6 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Бусад зөрчилд хугацаатай албан шаардлага өгч, хяналт тавьж ажиллаж байна. 

Улаанбаатар хотын хэмжээнд 28 шатахуун түгээх станц зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна. Шүүхийн шийдвэрээр 10-ыг нь хаалгаж, 18 шатахуун түгээх станцыг хаалгах хүсэлтийг шүүхийн байгууллагад шилжүүлсэн.