13 НАСТАЙ ОХИНЫГ ХҮЧИРХИЙЛСЭН ГЭХ ХЭРГИЙН МӨРӨӨР ЦЕГ-ЫН ДАРГА, ХУРАНДАА Т.СҮХБОЛДЫГ СЭЛЭНГЭ АЙМАГТ ТОМИЛОН АЖИЛЛУУЛАХААР БОЛЖЭЭ
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дөрвөн албан хаагч 13 настай охиныг хүчирхийлсэн гэх хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Дээрх хэргийг албан хаагчид үйлдсэн бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэдгээ цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн.
Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг үүрэг болгосноор ЦЕГ-ын дарга, хурандаа Т.Сүхболдыг Сэлэнгэ аймаг руу томилон ажиллуулахаар болсон байна.