УЛААНБААТАРТ 22 ХЭМИЙН ДУЛААН БАЙНА

GNNGNN
Sep 17, 2024  
 0
УЛААНБААТАРТ 22 ХЭМИЙН ДУЛААН БАЙНА

2024 ОНЫ 09-Р САРЫН 17-НЫ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:

Нутгийн баруун хойд хэсгээр үүлшиж, Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгороор ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгороор +7...+12 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +13…+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +23...+28 градус, бусад нутгаар +17...+22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +20...+22 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +20...+22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +18...+20 градус дулаан байна.