УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 17 ХЭМИЙН ДУЛААН
МАЛЧИД, ИРГЭД, ТЭЭВЭРЧДИЙН АНХААРАЛД:
12-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна.
2024 оны 04-р сарын 09-ний 20 цагаас 04-р сарын 10-ны 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Хангайн уулархаг нутаг, Завхан голын эхээр -8...-13 градус, Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчим, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус, бусад нутгаар -3...+2 градус дулаан, өдөртөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 0...+5 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +6...+11 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг +17...+22 градус, бусад нутгаар +12...+17 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 0...+2 градус, өдөртөө +15...+17 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө -1...-3 градус хүйтэн, өдөртөө +15...+17 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -1...-3 градус, өдөртөө +13...+15 градус дулаан байна.