УЛААНБААТАР МАРАФОНЫ ҮЕЭР СУРРОН, СКҮТЕР, МОПЕД, ЦАХИЛГААН ДУГУЙГ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХГҮЙ

GNNGNN
May 22, 2026  
 0
УЛААНБААТАР МАРАФОНЫ ҮЕЭР СУРРОН, СКҮТЕР, МОПЕД, ЦАХИЛГААН ДУГУЙГ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХГҮЙ

06:00-19:00 цагийн хооронд зарим байршилд авто замыг хаана. “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 06:00-19:00 цагийн хооронд зарим байршилд авто замыг хаана.

Тодруулбал,

  • Цэцэг төвийн уулзвар,
  • Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар,
  • Чингэлтэй дүүргийн уулзвар,
  • ХБНГУ-ын Элчин сайдын яамны баруун, зүүн уулзвар,
  • 11-р хороолол, Сансарын шатахуун түгээх станц, Сансарын туннел,
  • Зүүн 4 замын уулзвар, Халдварт, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн уулзвар,
  • Нүхэн гарц, Жанжин клуб, Улиастайн уулзвар,
  • “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар, Хан-Уул дүүргийн “И-март” худалдааны төвийн уулзвар,
  • Жаргалан хотхон, Шангри-Ла төвийн уулзварт хэсэгчлэн хөдөлгөөнийг хязгаарлана.

Зөвхөн эрүүл мэнд, цагдаа, шуурхай албаны тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Иргэдэд суррон, скүтер, мопед, цахилгаан дугуйгаар тавдугаар сарын 23-ны өдрийн 06:00-19:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. Мөн түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг долоон аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлжээ.