УЛААНБААТАР 22 ХЭМ ДУЛААН, ДУУ ЦАХИЛГААНТАЙ БОРОО ОРНО

GNNGNN
Jul 21, 2024  
 0
УЛААНБААТАР 22 ХЭМ ДУЛААН, ДУУ ЦАХИЛГААНТАЙ БОРОО ОРНО

07-Р САРЫН 21-НИЙ 20 ЦАГ ХҮРТЭЛ ХЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭГ ХҮРГЭЖ БАЙНА.

Хур тунадас: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +4...+9 градус, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +9...+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19...+24 градус, бусад нутгаар +14...+19 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэнголын хөндийгөөр +18...+23 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +31...+36 градус, Их нууруудын хотгор, Дорнод-Дарьгангын тал нутгаар +27...+32 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +15...+17 градус, өдөртөө +22...+24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +14...+16 градус, өдөртөө +21...+23 градус дулаан байна.

 ТЭРЭЛЖ ОРЧМООР:Үүлшинэ. Бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +10...+12 градус, өдөртөө +19...+21 градус дулаан байна.