ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН 105 САЯ ТӨГРӨГИЙН МЕТАЛЛ ИЛРҮҮЛЭГЧ ХААЛГАТАЙ БОЛНО

GNNGNN
May 5, 2026  
 0
ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН 105 САЯ ТӨГРӨГИЙН МЕТАЛЛ ИЛРҮҮЛЭГЧ ХААЛГАТАЙ БОЛНО

Урин дулааны улирал эхэлж буйтай холбогдуулан олон нийтийг хамарсан соёл урлагийн тоглолт, томоохон эвэнтүүд ТӨВ цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагддаг. Тэгвэл тус хүрээлэнд металл илрүүлэгч хаалга хэрэгтэй болжээ. 

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 27--ны өдөр www.tender.gov.mn сайтад Төв цэнгэлдэх хүрээлэн 105 сая төгрөгийн төсөвтэй металл илрүүлэгч хаалга худалдан авах тендерийн нээлттэй зарыг байршуулжээ.

Уг хаалгыг худалдан авах төсвөө өөрийн хөрөнгөөр шийдвэрлэнэ хэмээн тендерийн бичиг баримтдаа дурдсан байна. Харин тоо ширхэг алга нийт мөнгөн дүнгээ л бичжээ. Металл илрүүлэгч хаалга нь стандартаасаа хамаарч үнэ нь өөр, өөр байна. Тухайлбал, 2 сая 800 мянгаас 3 сая 500 гаруй мянган төгрөгийн үнэ ханштай байдаг аж. Тэгэхээр Төв цэнгэлдэх хүрээлэн 105 сая төгрөгөөр хэдэн хаалгатай болох гэж буй нь анхаарал татав. 

Оролцогчийн нийлүүлэх бараа нь олон улсын холбогдох стандарт, аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангасан болохыг нотлох зорилгоор дараах гэрчилгээг баримт бичигт ирүүлэхийг шаардана. Үүнд: 

  • SD FCC,ICES.pdf 
  • RPB-SC-18 COC
  • NILECJ
  • IEEE C95.1, C95.6, AIC
  • ICNIRP
  • FCC EMC COC
  • EN 61000-6-1 & 6-3 C  
  • EN55022&EN55024 C  
  • ECAC EU
  • ECAC COC_EC983132
  • CSA - UL 3101-11993  
  • NIJ Conformance Letter_2020 гэх үзүүлэлтийг хангасан хаалга худалдан авах ажээ.