УЛААН ТАЙГЫН ХАМТ ОЛОН ТЭЖЭЭЖ БАЙСАН ӨНЧИН ХОЁР БААВГАЙН ЗУЛЗАГЫГ НИСДЭГ ТЭРГЭЭР БАЙГАЛЬД ТАВЬЖЭЭ

GNNGNN
May 29, 2024  
 0
УЛААН ТАЙГЫН ХАМТ ОЛОН ТЭЖЭЭЖ БАЙСАН ӨНЧИН ХОЁР БААВГАЙН ЗУЛЗАГЫГ НИСДЭГ ТЭРГЭЭР БАЙГАЛЬД ТАВЬЖЭЭ

Булган аймгийн Зэд Хантайн бүтээлийн нурууны Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилчид малчдын олсон хоёр нялх бамбаруушыг тэжээн онд оруулсан ба Дондог, Дулам гэж нэрлэсэн байдаг. Улмаар онд орсон Дондог, Дулам хоёрыг Хөвсгөлийн байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх гуай өнгөрсөн гуравдугаар сард өөр дээрээ авч тэжээн, тун удахгүй Хөвсгөлийн хөвч тайгад тавих гэж буй талаар “Isee.mn” өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Ж.Төмөрсүх өөрийн цахим хуудаснаа өнөөдөр /2024.05.29/ ийн нийтлэв.

Тэрбээр, “Улаан тайгын хамт олны тэжээж байсан өнчин баавгайн 2 (  Pepe, Boriya) бамбарууш Хөвсгөлийн их тайгад баавгайн хувь заяагаар амьдрах   тайгадаа дасан зохицож аз жаргалын , эрх чөлөөний, эрэл хайгуулын,  амиа хамгаалах, идэш тэжээлээ олох  их тэмцэл амьдралд  гарлаа даа. Та хоёрт олон дураараа гэнэн тоглох нь сайхан боловч Их тайгын бэрхшээл бас амьдралын олон даваа бий шүү. Чадна бид сэтгэлдээ хайрлаж залбирч байя өөрийг одоо чадахгүй шүү.  Баавгай  тэжээж том болгоход  дэмжин тусалсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хамт олон сайд Б.Батэрдэнэ ,  Уранчимэг дарга, Ойн агентлагийн  дарга Оюунсанаа дүү. Зэд Хантайн Бүтээлийн нурууны Хамт олон,  баавгайн төлөө миний ажилд байнга тусласан  хань Нараа хүүхдүүд минь , идэш тэжээлд тусласан Wild Mongolia хат олон ,  зохиолч Шүүдэрцэцэг,   , нисдэг тэргээр  эр зориг сэтгэлээр тусласан Нямбаатар ах түүний хамт олон,   Мазаалай судлаач Баясаа дүү, ХААИС багш малын эмч Гэрлээ дүү, жимс үргэлж өгч байсан Эра дэлгүүрийн эзэн Нарангарав дүү 2 хөөрхөн худалдагч, Экожимсны Цэцгээ эгч түүний охидууд, Мөрөнгийн Далай ээж захын  худалдагч Бааска түний найзууд,  ногооны тасгийхан. Махны эгч нар,  Манай Улаан тайгыхан , Эрхэм баавгай тэжээгч Хулай Сансар  Болд түүний хүүхдүүд    үнэхээр их баярлалаа. Бид 5  дахь баавгайгаа Их тайгадаа явууллаа” гэлээ.