С.АМАРСАЙХАН: 202 МЯНГА 300 АЙЛ ӨРХ ҮЕРИЙН АМАНД БУУСАН БАЙНА

GNNGNN
Mar 13, 2024  
 0
С.АМАРСАЙХАН: 202 МЯНГА 300 АЙЛ ӨРХ ҮЕРИЙН АМАНД БУУСАН БАЙНА

Шадар сайд С.Амарсайхан хаваржилтын нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хаваржилтын нөхцөл байдалтай холбогдуулан хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргалаа.

Үүнд:

Нэгдүгээрт, Улаанбаатар хотын иргэдийн гарт хүрэх мах, махны үнийн талаар хэлэлцсэн.

Нийслэлд 6300 тонн нөөцийн махыг  долоон аж ахуй нэгж бүрдүүлсэн. Хаваржилтын хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан ААН-үүдийн зардал 13,7%-иар өссөн байна. Энэ нөхцөл байдлаас шалтгаалан иргэдэд хүрэх махны үнэ өсөхөөс сэргийлж арга хэмжээ авч байна.

Хоёрдугаарт, Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг цаг алдалгүй хийж байна. Эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс 11 тэрбумыг шийдвэрлэхээр хэлэлцсэн.

Нийслэлд 202 мянга 300 айл өрх эрсдэлтэй үерийн аманд буусан байна. Эдгээрт шаардлагатай зохицуулалтыг хийхэд анхаарч ажиллана.

Гуравдугаарт, Зудын нөхцөл байдалтай холбогдуулан ажиллаж байна.

Одоогийн байдлаар 77 мянга 394 айл өрхөд 203 мянган боодол өвс хүргэж, 80 мянган малчин өрхөд тэжээлийн хангалт хийсэн. 110 мянган айл өрхөд 1740 тонн хүнсний бүтээгдэхүүн, гурил будаа хүргэх ажил үргэлжилж байна.

Орон нутагт эмнэлгийн шуурхай бүлгийн  7 баг ажиллаж байна. Улсын хэмжээнд  15 аймгийн нутаг дэвсгэрт . 1475 тээврийн хэрэгслээр  118 мянга 972 км авто замыг гаргасан байна.