УИХ-ЫН ХАВРЫН ЧУУЛГАН ГУРАВДУГААР САРЫН 17-НД НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

GNNGNN
Feb 21, 2025  
 0
УИХ-ЫН ХАВРЫН ЧУУЛГАН ГУРАВДУГААР САРЫН 17-НД НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

УИХ-ын хаврын ээлжит чуулган ирэх гуравдугаар сарын 17-ны даваа гарагт нээхээр болжээ. Учир нь хуулийн дагуу намрын чуулган аравдугаар сарын 1-нд, хаврын чуулган гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийдэг.

Харин энэ удаад гуравдугаар сарын 15 бямба гарагт таарч буй тул 17-ны даваа гарагт хаврын чуулганыг нээхээр болсон талаар эх сурвалж мэдээллээ. Энэ удаагийн хаврын чуулганаар УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарын бүрэн эрхийн асуудал болон Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төслийн хүрээнд "Чайна Энержи" компанитай байгуулсан гэрээний төслийг соёрхон батлах асуудлыг хэлэлцэхээр байгаа юм.