УИХ-ЫН ГИШҮҮН Э.БОЛОРМААГ ОГЦРУУЛАХЫГ ШААРДАЖ, БАРИМТ ДЭЛГЭЛЭЭ

GNNGNN
Feb 18, 2025  
 0
УИХ-ЫН ГИШҮҮН Э.БОЛОРМААГ ОГЦРУУЛАХЫГ ШААРДАЖ, БАРИМТ ДЭЛГЭЛЭЭ

УИХ-ын гишүүн Э.Болормааг эргүүлэн татах үндэслэл бүрдсэн хууль зөрчсөн баримтын талаар иргэд мэдээллээ. Иргэн Ш.Төмөрсүх “Бид бүхэн өнөөдөр хууль шүүхтэй оронд амьдарч байгаагаас дагаж мөрдөхөөс аргагаүй. УИХ-ын гишүүн Э.Болормаа сонгуулийн үеэр Их британид бүртгэлтэй оффшор компаниас санхүүжсэн нь батлагдсан. Хандивын мөнгийг эхлээд орж ирсэн мөнгөний эх үүсвэрийг шалгаж тодорхойлж байж , хэрэглэх үгүйгээ шийдэх ёстой. Хэрэв хууль бус мөнгө гэдгийг тогтоосон бол буцааж данс руу нь шилжүүлэх эсвэл улсын орлого болгох хэрэгтэй байсан. Э.Болормааг бид Төрийн эрхийг хууль бусаар олж авсан гэх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Энгийн иргэн хэрэв ийм үйлдэл гаргасан бол арван сая төгрөгөөр торгуулах байсан. Э.Болормаа хуулиас давсан үйлдэл гаргаж байна. Хэрэв энэ хүн ёс зүйтэй хүн байсан бол өөрөө огцорч, сайн дураар шалгуулахаа мэдэгдэх байсан. Гэвч тийм үйлдэл гаргахгүй байгаагаас Э.Болормаа гэх хүнийг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах ёстой гэж үзэж байна” гэлээ.

Сонгуулийн тухай хууль зөрчсөн  УИХ-ын гишүүн Э.Болормааг огцруулахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдлээ.