УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Л.ГҮНДАЛАЙ: БИ ШҮГЭЛ ҮЛЭЭСЭН

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өөртэй нь холбоотой мэдээллийн талаар "Торгоно уу, жолооны эрх хасна уу… надад түй ч өөрчлөгдөхгүй. Би Шүгэл үлээсэн. ГҮНЗ" хэмээн цахим хуудсаараа байр сууриа илэрхийлэв.
Төв аймгийн цагдаагийн хэлтсээс УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар бид мэдээлсэн. Тодруулбал, тэрбээр УлаанбаатарДархан чиглэлийн авто зам дээр тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхдээ 80 км цагаас дээш хурдтай явж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд нийтэлсэн.
Иргэн Л.Гүндалайн тус бичлэгт авто замын хоёрдугаар эгнээнд явж буй тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхдээ "Нэгдүгээр эгнээнд явахаас өөр сонголт байхгүй байна. Тус автомашин гүйцэж түрүүлж байгаа автомашинд зам тавьж өгөх ёстой" гэсэн байв.
Мөн "Цагдаагаас 144 хурдтай лайваа ав гэнээ. Би зориуд тавьсан юм. 80 тай явна гэж байхгүй шүү" гэсэн мэдээллийг өөрийн facebook хуудастаа бичсэн билээ