УИХ-ЫН ЧУУЛГАН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХУРАЛДАХГҮЙ
Долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж, хуралдааны товд багтсан хуулийн төслүүдийг хэлэлцдэг билээ.
Тэгвэл энэ долоо хоногт УИХ-ын чуулган, байнгын хороод хуралдахгүй бөгөөд зөвхөн тодорхой үүрэг бүхий Ажлын хэсэг, түр хороод хуралдахаар болсон байна.
Сануулахад, УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн пүрэв гарагт "Товлосон хуулийн төслүүдийг хэлэлцэж дууссан тохиолдолд Чуулганыг түр завсарлуулна. Гишүүдээс орон нутагт ажиллах хүсэлт их ирж байна" гэж байсан юм.