УИХ: БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХӨӨР ХЭЛЭЛЦЭНЭ

GNNGNN
May 30, 2025  
 0
УИХ: БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХӨӨР ХЭЛЭЛЦЭНЭ

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан хуваарь ёсоор өнөөдөр /2025.05.30/ болно.

Чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах нэг хуулийн төсөл хоёр асуудлыг хэлэлцэнэ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийнэ.

  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Боловсролын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хүүхэд бүрд суралцах тэгш боломжийг бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар
  • Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлт
  • “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл