УДЭТ-ЫН ДАРГААР Н.НАРАНБААТАР АЖИЛЛАНА

GNNGNN
Oct 2, 2024  
 0
УДЭТ-ЫН ДАРГААР Н.НАРАНБААТАР АЖИЛЛАНА

Улсын драмын эрдмийн театрын захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу гавьяаныхаа амралтыг авчээ. Түүний оронд тус театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар ажиллах гэнэ. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин өнөөдөр /2024.09.30/ гавьяаныхаа амралтад гарч буй Д.Цэрэнсамбууд хүндэтгэл үзүүлжээ.

Н.Наранбаатар нь Соёл урлагийн их сургуулийн найруулагчийн ан­гийг төгссөн бөгөөд УДЭТ-ын ерөнхий найруулагчаар ажилладаг. Н.Наранбаатар нь анх "Бооцоо", "Надаар тоглосон хайр”, “Жаргах гэж дурладаг уу?”, “Чи минийх”, “Шөнө дундын бүжиг”, “Нууц амраг чинь болъё”, “Дурлахыг хориглоно”, “Шөнө амталсан нулимс”, “Нэргүй од”, “Парисын дарь эхийн сүм” мюзикл, “Би ч гэсэн жаргамаар байна" жүжиг, “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг, “Гамлет”, "Анна Каренина" сонгодог жүжиг зэрэг олон сайхан бүтээлийг тайзнаа найруулан тавьсан уран бүтээлч.

Гавьяа шагнал:

·         2005 онд Соёлын тэргүүний ажилтан цол

·         2006 онд Алтангадас одон

·         2013 онд Монгол Улсын Төрийн шагнал,

·         2021 онд Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртжээ.

Бусад:

·         Мөн 2016, 2017 онд Үндэсний Их баяр наадмын ерөнхий найруулагчаар ажилласан.

·         2004 онд "Гэгээн Муза I” наадмын Шилдэг залуу уран бүтээлч шагнал

·         2005 онд Г.Доржсамбуугийн нэрэмжит “Арслан” шагналыг Шилдэг найруулагч шагнал

·         2010 онд “Парисын дарь эхийн сүм” жүжгээр “Гэгээн Муза VII” наадмын Шилдэг найруулагч шагнал

·         2012 онд “Тэнгэрийн хүү” жүжгээр “Гэгээн Муза IX ” наадмын Шилдэг найруулагч шагнал

·         2011 онд БСШУЯ-ны “Мөнгөн мод” наадмын “Тайз дэлгэцийн шилдэг найруулагч” шагнал