ТУСДАА АМЬДАРЧ БАЙГАА ЭЦЭГ, ЭХ ХҮҮХЭДТЭЙГЭЭ УУЛЗАХАД СААД УЧРУУЛБАЛ ₮200 МЯНГААР ТОРГОНО
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр цахим хуудсаараа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн хүнийг Зөрчлийн хуулиар торгож шийтгэдэг хуулийн төсөл УИХ-д өргөн барьсан гэх мэдээ, мэдээлэл их явж. Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Гэр бүлийн тухай хууль болон түүнийг дагасан Зөрчлийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд ийм хариуцлага, шийтгэл тусгагдаагүй. Харин зөрчлийн хуульд ийм өөрчлөлт оруулахаар л төсөл явж байгаа болно" гэв.
