ЦЕГ: П.ЦАГААНЫГ БАРИВЧИЛСАН ГЭХ МЭДЭЭЛЭЛ БҮРТГЭГДЭЭГҮЙ

GNNGNN
1-р сарын 2, 2025  
 0
ЦЕГ: П.ЦАГААНЫГ БАРИВЧИЛСАН ГЭХ МЭДЭЭЛЭЛ БҮРТГЭГДЭЭГҮЙ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, "Ачит ихт" ХХК-ийн үүсгэн байгуулагч П.Цагааныг өчигдөр \2024.01.01\ Сингапурт баривчилсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад буй.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, "Манай байгууллага дээр одоогоор бүртгэгдсэн мэдээлэл байхгүй. Илүү дэлгэрэнгүйг АТГ-аас тодруулаарай" гэв. Үүний дагуу дээрх асуудлыг тодруулахаар АТГ-тай холбогдоход, "П.Цагааныг баривчилсан гэх мэдээлэл бүртгэгдээгүй" гэлээ.

Мөн түүний гэр бүлийнхний зүгээс "баривчлагдаагүй" гэдгийг удаа дараа илэрхийлээд байна.

Энэ оны дөрөвдүгээр сард П.Цагааны “Ачит ихт” ХХК-ийн байранд ЭЦА-наас нэгжлэг хийж, үйл ажиллагааг нь зогсоож байв.